Үндсэн агуулга руу шилжих

Зохистой хэрэглээний бодлого

Sanal-ыг хүмүүсийн санал бодлыг шударга, аюулгүй цуглуулахад ашиглана. Энэ бодлого бүх хэрэглэгч, байгууллагад хамаарна.

Хориглох зүйл

  • Нууц үг, ПИН код, картын дугаар, CVV, банкны нэвтрэх мэдээлэл асуух (фишинг).
  • Банк, мэдээ холбооны компани, төрийн байгууллага эсвэл өөр хүний нэр, лого, брэндийг зөвшөөрөлгүй ашиглах.
  • Хуурамч сугалаа, шагнал, хөнгөлөлт амлаж хүмүүсийг хуурах.
  • Зөвшөөрөлгүй олон нийтэд спам, хүсээгүй сурталчилгаа илгээх.
  • Үзэн ядалт, дарамт, хүчирхийлэл өдөөх, хууль бус агуулга түгээх.
  • Хуулийн үндэслэл, оролцогчийн зөвшөөрөлгүйгээр эмзэг хувийн мэдээлэл цуглуулах.
  • Системд халдах, хамгаалалтыг тойрох, бусдын бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтрэх.

Зөрчлийг хэрхэн шийдвэрлэх вэ

  1. Нийтлэгдсэн судалгааг автоматаар шалгаж, оролцогчдын мэдээллийг хүлээн авна.
  2. Эрсдэлтэй судалгааг түр барьж, оролцогчдод анхааруулга харуулна; шаардлагатай бол идэвхгүй болгоно.
  3. Эзэмшигчид шалтгааныг имэйлээр мэдэгдэж, давж заалдах боломж олгоно.
  4. Давтан эсвэл ноцтой зөрчилд байгууллагын бүртгэлийг түдгэлзүүлнэ. Цуглуулсан хариултыг устгахгүй.

Зөрчил мэдээлэх

Судалгааны хуудас бүрийн доор «Зүй бус агуулга мэдээлэх» холбоос бий. Мөн дараах хаягаар бичиж болно: support@sap.mn